·
Та эх орон,эцэг эх,хэзээ хаана
төрөхөө сонгож чадахгүй. Харин таньд сонгож болох хамгийн чухал гэсэн хэдхэн
зүйлсийн нэг нь мэргэжил юм.Мэргэжил гэж юу вэ? гэсэн асуултанд одоо
хариулцгаая.
·
1.Одоо
танд хамгийн чухал нь мэргэжил сонголт
2.Та мэргэжлээ өөрийн хүсэл сонирхолоороо сонгох
хэрэгтэй.
3.Мэргэжлээ сонгохдоо нийгмийн хэрэгцээ болон ирээдүйг
бодолцох
4.Таны ирээдүйн амьдрал одоо сонгох мэргэжлээс чинь
шалтгаална
5.Таны сонгосон мэргэжилчин ирээдүйн амжилтын түлхүүр
·
Мэргэжил
гэдэг бол олон тийш салаалсан хувь заяаны зам. Харин та энэ олон замын аль
нэгийг нь сонгох хэрэгтэй.Миний
явах зам аль нь вэ? гэж бусдаас асуухын түрүүнд өөрийгөө таньж мэдэх нь зүйтэй.Өөрийн
тархины үйл ажилгаа,үе дамжсан удмын авъяас(ген),бусадтай харилцах чадвар,гарын
ур дүй,хөдөлгөөний эвсэл,гадаад дүр төрх,орон зайн мэдрэмж гэх мэт хүчин
зүйлүүдийн хичнээн хувь нь давамгай байгаагаас шалтгаалан мэргэжлээ судалсны
үндсэндээр сонгон авах юм.
1. Хүмүүс
ихэвчлэн сургуулын нэр хүнд , тухайн ажлын цалин , хүмүүсийн буруу зөвлөгөө
шаардлагаас үүдэн мэргэжлээ буруу сонгосон байдаг. Энэ дэлхийд хэдэн мянган төрлийн
мэргэжил байдгаас бид зуу гаруй мэргэжлийг л мэдэх билээ мэргэжлийг үндсээр нь:
Хүн-Хүнтэй
харилцдаг мэргэжлүүд
Хүн-Техниктэй харилцдаг мэргэжлүүд
Хүн-Амьд
байгальтай харилцдаг мэргэжлүүд
Хүн-Тэмдэгт
системтэй харилцдаг мэргэжлүүд
Хүн-Уран
сайхны дүртэй харилцдаг мэргэжлүүд
2-Таны мэргэжил энэ хүү шаардлагийг хангасан байх
1-Таны сонирхол
2-Ирээдүйн
баталгаа(
эрэлт ихтэй,байнгын ажиллах хүч шаарддаг)
3-Хаашаа ч
хөрвөөх чадвар (Төр
засгийн байгууллага,албан байгууллга,хувиараа гэх мэт) Сонгосон мэргэжилдээ эзэн болж Эцэг эх,
хайрлаж хүндэтгэдэг бүхнийхээ төлөө
Эх орон, суурьшин буй хотынхоо цаашдын хөгжлийн төлөө Ард
олон, гэр бүл, анд, нөхдийнхөө хайр хүндэтгэлийг хүлээж
Арвин их хөдөлмөрийн шимээ хүртэж
Урт удаан аз жаргалын
жимээр шулуудан зүтгэцгээе.
Мэргэжлээ сонгоход хэрэг болох
судалгааны асуултууд:
1-Харилцаатай холбоотой асуулт
1.1-Та хүнтэй
хэр их ярилцах дуртай вэ?
1.2-Танд
танихгүй хүнтэй уулзахад ямар байдаг вэ?
1.3-Хүнтэй ярилцах
явцдаа бодож шийдвэр гаргадаг уу?
1.4-Та ярих
явцдаа дохио зангаа хэрэглэдэг үү?
1.5-Та
өөрийнхөө үзэл бодлыг хэр илэрхийлэх дуртай вэ?
1.6- Та хэр
хурдан ярьдаг вэ?
1.7-Танд
багаар ажиллах амар байдаг уу?
2- Энергитэй холбоотой асуулт
2.1-Та ирээдүйг
чухалчилж үздэг үү?
2.2-Та зөн
совингоороо шийдвэр гаргадаг уу?
2.3-Та
аливааг харьцуулан жишиж ярьдаг уу?
2.4-Анх
удаагаа хийж буй ажил танд ямар байдаг вэ?
2.5-Танд
нарийн чимхлүүр ажил хийх хэцүү байдаг уу?
2.6-Та хэр
товчхон ярьдаг вэ?
2.7-Та төсөөлөн
бодох хэр дуртай вэ?
3-Ойлгохтой холбоотой асуулт
3.1-Та хэр
мэдрэмтгий вэ?
3.2-Та байгаа
байдалтайгаа санал нийлдэг үү?
3.3-Та бууж
өгдөг үү?
3.4-Та бусдыг
хүндэтгэсэн үг хэрэглэдэг үү?
3.5-Та хүний
сэтгэлийг амархан ойлгодог уу?
3.6-Хүмүүс
таний хэр халуун дотно хүн гэдэг вэ?
3.7-Та аливаа
зүйлийг хийхдээ үнэ цэнийг нь голлон үздэг үү?
4-Шийдвэр гаргахтай холбоотой асуулт
4.1-Та
гаргасан шийдвэрээ өөрчилдөг үү?
4.2-Та урдчилж
төлөвлөсөн аялалд дуртай юу?
4.3-Та зохион
байгуулалт сайн газар ажиллах дуртай юу?
4.4-Та зохион
байгуулалт сайтай юу?
4.5-Та дүрэм
журамд дуртай юу?
4.6-Таний
өрөө эмх цэгцтэй байдаг уу?
4.7-Та ажлыг
төлөвлөгөөний дагуу хийдэг үү?
Энэ хүү
асуултуудыг сонжооны өгөгдлөөс хураангуйлан эмхтгэсэн болно
№
|
Асуулт
|
Эерэг хариулт
|
Сөрөг хариулт
|
1
|
Харилцаатай
холбоотой асуулт
|
E-гадагш
|
I-дотогш
|
2
|
Энергитэй холбоотой асуулт
|
N-зөн
билэг
|
S-мэдрэмж
|
3
|
Ойлгохтой
холбоотой асуулт
|
F-мэдрэмж
|
T-үзэл
бодол
|
4
|
Шийдвэр
гаргахтай холбоотой асуулт
|
J-ш
гаргах
|
P-ойлгох
|
ENTJ:Амьтнаар
зүйрлэвэл чи махчин загас. Махчин загас бол далайн хоол хүнсний хэлхээний
хамгийн сүүлд байдаг амьтан. Өөрөөр хэлвэл бүхний тэргүүн оройд байдаг гэсэн
үг. Олон хүн чиний төлөө ажилладаг. Нэг гэм нь юманд хэтэрхий яаруу. Хуваалцах
тийм ч дуртай биш. Гэр бүлийнхээ үйл хэргийг гартаа атгадаг, гэрийхэн чинь
шийдвэр гаргахаасаа өмнө заавал чамаас асуудаг. Ажлынхаа сандлан дээр өөр хүн
суулгах дургүй, нөхөртэйгөө ороо яг тэнцүү хуваахыг шаарддаг. Хүчирхэг, хүмүүс
өөрийг нь гайхан бишрэхийг байх л ёстой зүйл гэж боддог. Ажлынхаа талаар
гомдоллодоггүй, учир нь карьер бол түүний хайртай хобби, бас дуртай тоглоом.
Удирдагч байхаар заяагдсан. Их сургуульд байхдаа манлайлагч оюутан болдог.
Бизнесийн удирдлагаар сурч байгаа оюутнуудад энэ төрөл давамгайлдаг. ENTJ-чүүд
ихэвчлэн ахлах менежер, төслийн менежер, хуульчийн ажил эрхлэх нь элбэг.
Өрсөлдөөн ихтэй спорт, мэтгэлцээн, нийгмийн олон нийтийн арга хэмжээнд дуртай.
ENTP:
Амьтнаар
зүйрлэвэл чи тоть. Хамгийн содон зан араншинтай энэ хүмүүсийг хамгийн содон
амьтантай зүйрлэх нь л тохиромжтой. Тотьнуудын ёгт үг цаанаа л нэг голыг нь
олсон хирнээ хөх инээд хүрмээр байдаг. Түүнтэй байхад цаг хугацаа яаж өнгөрч
байгааг ч анзаарахгүй. Төсөөлөл дундаа живэгч. Түүний ярих хэрэгцээ маш их.
Түүнд ярих нь л чухал болохоос, өөр хүнтэй, эсвэл өөртэйгөө, ер хэнтэйгээ ярьж
байгаа нь тийм ч чухал биш. Өөрийг нь хайрлаж энхрийлэхэд дуртай ч, хэрэв
толгойд нь ямар нэг гайхалтай санаа орж ирвэл хэний ч анхаарал халамжийг
тоодоггүй. Бүтээлч, шинэ бүтээгдэхүүн гаргаж, нээлт хийх дуртай. Өрсөлдөөнд
дуртай, эрсдлийг зоригтой хүлээн авагч. Ихэвчлэн жүжигчин, сурталчилгааны
ажилтан, маркетер, PR менежер, улс төрч, сэтгүүлчийн мэргэжил эзэмших нь элбэг.
ENFJ:
Зөвхөн
өөрийн хийж чадах зүйлийг л амладаг. Амьтнаар бол Golden Retriever үүлдрийн
нохой. Маш үнэнч, хэний ч хувьд сайн нөхөр нь байж чаддаг. Бусдыгаа тоглоом
наадам, зугаа цэнгэл, үдэшлэг цэнгээнд уриалан дуудагч. Хэргийн эзэн
хэнгэрэгийн дохиур ихэвчлэн энэ төрлийн хүмүүс байдаг. Тэгсэн хирнээ өөрийн
үүрэг хариуцлагыг сайн ухамсарладаг, бусдыг хүлээсэн үүргээ чөлөөт цагаасаа
илүүд тавихыг шаарддаг. Стресстэйгээ идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж тэмцдэг.
Мэдрэмтгий, өрсөлдөөн ихтэй зүйлээс зүрхшээдэг. Боловсрол, нийгэм, сэтгэл
судлалын салбарт ажиллах нь элбэг. Эсвэл эмч, биеийн тамирын дасгалжуулагч,
хүний нөөцийн мэргэжилтэн, нягтлан бодогч нар энэ төрлийн хүмүүс байдаг.
ENFP:
Нэг
зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй. Оюун санаа нь үргэлж нэгээс нөгөө рүү
шилжиж үсэрч байдаг. Амьтнаар зүйрлэвэл тэр шувуу. Мөчрөөс мөчир дамжиж
өөрийнхөө сонирхолтой түүхүүдийг найзуудтайгаа хуваалцаж, жиргэж явдаг. Нуугдаж
тоглох дуртай, хүүхдээрээ, амьдрал бол түүний хувьд аяга дүүрэн молоко.
Стресстэй яаж тэмцэхээ мэддэг ,ямар нэг зүйл бүтээж туурвих дуртай. Төрөлхийн
хэлний авъяастай. Урлагт дур сонирхолтой, эрх чөлөөтэй. Үргэлж өөрийнхөөрөө
байхыг сонгодог. Ажлаа байн байн солих нь элбэг, нэг байрандаа удаан
тогтдоггүй. Сайн дурын ажилтан, зураач, багш, илтгэгч, сэтгүүлч, сувилагч,
зуучлагчийн ажилд энэ төрлийн хүмүүс тохирно.
INTJ:
Бусдын
үзэл бодлыг буруутгаж, өөрийнхөөрөө зөрүүдлэх гэдэг муу талтай. Амьтнаар
зүйрлэвэл могой. Нууцлагдмал, ухаалаг, прагматик, өөрийнхөө бодол санааг хэр
баргийн хүнд нээгээд байдаггүй, их дэгжин ихэмсэг амьтан юм. Олон хүнтэй байх
өөрт нь тийм ч тааламжтай санагддаггүй, нойтон хамуу шиг хүмүүст дургүй. Тэд
дэлхийн хүн амын зөвхөн нэг хувийг эзэлдэг. Их сургуульдаа онц сурдаг.
Гүйцэтгэлийг дээд зэргээр хийдэг, үргэлж эрсдлийг тооцоолж өөрийгөө хамгаалж
амжсан байдаг. Хийсэн ажлаасаа максимум үр дүнг хүлээдэг. Бүрэн бие даасан.
Загвар зохион бүтээгч, уран бүтээлч, ген судлаач, зохион бүтээгч, консултант,
бизнесийн шинжээч, хуульч, стратегийн зөвлөхийн мэргэжлээр дагнах нь элбэг.
INTP:
Тийм
ч бие даасан биш хирнээ, бүхнийг өөрийнхөөрөө хийхийг эрмэлздэг. Амьтнаар
зүйрлэвэл шар шувуу юм. Тайван бөгөөд ухаалаг, сонор сэрэмжтэй шувуу мөн.
Аливаа зүйлээс амархан уйддаг, уйдаж эхлэхээрээ амьдрал түүний хувьд гунигтай
санагдаж уйтгарт автдаг. Бас л хүн төрөлхтний 1 хувийг эзэлдэг ховор хүмүүс.
Эрсдэлд дуртай, жижиг сажиг хэнд ч хэрэггүй ярианаас зугтдаг. Хүмүүстэй уулзах
нь түүний хувьд тийм ч таатай ажил биш. Өөрөө өөртөө босс нь байж болох ажлыг
сонгодог. Сониуч зангаа дагадаг, тиймдээ ч тэдний хувьд ажил нь тоглоом наадам.
Аль болох олон гадаад хэл сурахыг хүсдэг. Сонирхлыг нь татсан сэдэв болгоны
талаар бүхнийг мэдэхийг хичээдэг. Үргэлж үнэнийг эрж хайдаг. Химич, биологич,
шинжлэх ухаанч, инженер, хуульч, уран бүтээлч, архитектор болох нь элбэг.
INFJ:
Перфекционист.
Бүх зүйлийг төгс байлгахыг эрмэлздэг. Амьтнаар зүйрлэвэл панда буюу хулсны
баавгай. Панда бол маш ховор амьтан, тэдэнтэй байх маш сонирхолтой. Тэд гэнэн
цайлган, бүх хүнд таалагддаг боловч нийгмийн нийтлэг итгэл үнэмшилд тэд дургүй.
Тайван байх дуртай мөртлөө, ихэвчлэн ямар нэг зүйлд сэтгэл зовничихсон явдаг.
Өөрийн гэсэн аюулгүй цэгээ олчихоод, үйл явцыг ажиглах нь түүнд илүү
сонирхолтой санагддаг. Хүн төрөлхтний 1 хувийг эзэлдэг. Өдөр тутмынхаа үг
ярианд яруу найраглаг хэллэг ашигладаг. Зөнч шинжтэй, их сургуульдаа суут ухаан
нь тодордог. Стресстэйгээ хэрхэн тэмцэхээ мэддэг, өөрийгөө эмчилж чаддаг. Хүн
танихдаа сайн. Ихэвчлэн загвар зохион бүтээгч, веб дизайнер, хүний нөөцийн
мэргэжилтэн, багш, зохиолч, уран бүтээлч болох нь элбэг.
INFP:
Амьтантай
зүйрлэвэл оцон шувуу. Эрх чөлөөг эрхэмлэгч, уян хатан, хамтран ажиллах чадвар
сайтай, буулт хийж чаддаг чанараараа энэ төрлийн хүмүүсийг пингвинтэй зүйрлэж
болно. Ялдам, урин дулаан, үргэлж л бэлгэнд шинэ даашинз авсан бүсгүй шиг
талимаарч байдаг. Сайн гэрийн эзэгтэй. Хэлэнд тун авъяастай, үг яриандаа сайн,
аливаа асуудлыг шийдвэрлэх дуртай. Ажлынхаа талаар гомдоллох нь элбэг. Хүүхэд
нас нь мөрөөдлөөр дүүрэн өнгөрсөн. Ихэвчлэн редактор, хүний нөөцийн
мэргэжилтэн, хөтлөгч, багш, номын санч, зохиолч, нийгмийн ажилтаны ажилд
татагддаг
.
ESFJ:
Тэвчээргүй,
цэвэрч нямбай зантай. Тэд дельфинтэй төстэй. Тэд бусдад тусалж, сэтгэл санааны
дэм өгөхдөө гаргууд. Юу ч болсон дельфинүүдэд хандахад тэд чиний итгэлийг
алдахгүй. Туйлын халамжлагч шинжтэй, түүний дэргэд байхад ээжтэйгээ байгаа юм
шиг л амар тайван, халуун дулаан мэдрэмжийг өгдөг. Хүүхдэд хайртай, хүний
өөрийн ялгалгүй хүүхдүүдэд бүхнээ зориулдаг. Нийт хүн төрөлхтний 13 хувийг
эзэлдэг. Уламжлалыг дагагч, түүнд 100 хувь итгэж болно. Гэр бүл, найз нөхдөө
1-т тавьдаг. Бусдын сэтгэлийг шархлах вий гэдэгт их санаа зовнидог. Үүнээсээ
болоод өөрийгөө гаргуунд гаргах нь ч бий. Гаргасан хичээл зүтгэлд нь бусад
хүмүүс талархахыг харах нь тэдний хувьд дээд зэргийн аз жаргал. Хэрэв түүнийг
шүүмжилвэл тэр шөнөдөө унтаж чадахгүй, маш эмзэг мэдрэмтгий. Бусад хүмүүсийн юу
хүсч байгааг хүнээр хэлүүлэлтгүй мэддэг гэж өөрийгөө боддог. Тиймдээ ч
хүмүүсийн хүслийг сонсолгүй өөрийнхөөрөө зүтгэх нь элбэг. Боловсролын болон
физик, хууль, үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллах дуртай. Худалдааны зөвлөх,
сувилагч, нийгмийн ажилтан, дэлгүүрийн эзэн, хүлээн авагчийн ажил тэдэнд
зохино.
ESTJ:
Бүх
зүйл дээр удирдлагыг гартаа авахыг эрмэлздэг. Амьтнаар зүйрлэвэл German
Shepherd үүлдрийн нохой. Түрэмгий, захирангуй боловч тэд маш үнэнч. Өрсөлдөгчөө
айлгаж чаддаг. Төрөлхөөсөө дарга байхаар заяагдсан. Нөхцөл байдлыг гартаа авч
хүмүүст үүрэгт ажлыг нь хуваарилж өгөх дуртай. Шийдвэрийг хэтэрхий хурдан
гаргадаг сул талтай. Маш хөдөлмөрч, ажилдаа сэтгэл хангалуун байдаг. Сурлагын
хувьд үргэлж өндөр голчоороо тэргүүлдэг. Зохион байгуулалт сайтай. Ажил олгогч
болох чадвар өндөр ба эмч, цагдаа, нягтлан бодогч, шүүгч, төрийн албан хаагч,
багш болоход тохиромжтой.
ESFP:
Бүх
зүйлд хөнгөн хийсвэр хандахыг эрмэлзэгчид. Амьтантай зүйрлэвэл өхөөрдөм хөөрхөн
Chihuahua үүлдрийн нохой. Хөгжилтэй, амьдралыг өөдрөгөөр хардаг тэдний дэргэд
байхад уйдна гэж байхгүй. Дотор, гадна, энд тэндгүй нэг мэдэхэд л ямар нэг зүйл
сэдчихсэн гүйж явна. Хүмүүсийн анхааралд өртөх, тэдний хайр халамжийг мэдрэх
дуртай. Сэтгэл татам, хөөрхөн төрхөөрөө бусдын зүрхэнд хоногшино. Сүүлийн үеийн
загвараас хоцордоггүй. Гүн ухаан, нийгмийн хүнд асуудлын тухай уншихыг цаг
үрсэн зүйл гэж үздэг. Зурагт их үздэг, хэт өөдрөг, хүмүүсээр тоглоом шоглоом
хийх дуртай. Хөгжим бүжиг, дуу хуруанд авъяастай. Хүүхэд асрагч, худалдагч,
дасгалжуулагч, тамирчин, хөтлөгч, PR менежер, хөгжимчин, загвар өмсөгч болох нь
элбэг.
ESTP:
Тэднийг
бартай зүйрлэж болно. Ажил мэргэжлийн болон эсрэг хүйстний тал дээр боломжийг
алдахыг хүсдэггүй, яг л хоол харсан бар буцдаггүй шиг. Тийм ч үнэнч бөгөөд
гэрсэг биш. Гэрээсээ гадуур зугаалж, адал явдалд орооцолдох дуртай. Заримдаа
энэ нь тэдэнд асуудал авчирдаг. Экстрийм спортын төрлүүдэд хоббитой, шөнийн
цэнгээний газраар тогтмол үйлчлүүлдэг. Өөдрөг бөгөөд эрсдэлд дуртай. Аюулын
өөдөөс хөгжилтэйеэ инээнэ. Энэ төрлийн хүнийг бүрэн танихад маш хэцүү. Гар
урлаач, цагдаа, маркетер, санхүүгийн зөвлөх, фитнесс дасгалжуулагч, нисгэгчийн
ажил тэдэнд тохирно.
ISFJ:
Цагаан
баавгатай төстэй хүмүүст. Дундыг баримтлагч, даруухан, гомдоллох нь бага.
Цагаан баавгайнуудад итгэж болно. Гэвч хэрэв ямар нэг зүйл сэтгэлд нь таарахгүй
байвал шууд бус дам аргаар нөгөө хүндээ ойлгуулах гэж далд утгатай үг хаядаг.
Эргэн тойрныхоо бүх хүнийг халамжлах дуртай. Удирдах түвшний ажил авах тийм ч
дуртай биш. Багш, номын санч, сувилагч, зурагчин, сэтгэл судлаач болвол тэдэнд
тохирно.
ISTJ:
Энэ
төрлийн хүмүүсийг яст мэлхийтэй зүйрлэж болно. Тэд нэг зүйлдээ маш махруу,
хичнээн гараас нь гарахгүй байсан ч өөрийгөө зовоон байж хийсээр л сууна. Хамгийн
цэвэрхэн зоогийн газар, оффисыг сонгодог. Ижил дасал болсон зүйлээсээ салах
дургүй, дассан газрын даавуу зөөлөн гэдэг үгийг хэлдэг. Хэр баргийн хүнээс илүү
итгэл даахуйц, үнэнч. Заримдаа ач холбогдолгүй жижиг зүйлд анхаарлаа хандуулж
цагаа бардаг. Бүх зүйл зааврын дагуу, зөв явж байгаа эсэхийг байнга шалгадаг.
Олны анхаарлыг татах дургүй, арын албанд орох нь тэдний хувьд хамаагүй амар.
Ийм төрлийн хүмүүс дэлхийн 6 хувийг эзэлдэг. Зугаа цэнгэлээс хийж байгаа ажлаа
дуусгахыг илүүд үздэг. Нягтлан, татварын байцаагч, хуульч, нарийн бичиг, багш,
банкны ажилтан, сувилангч, менежер болох нь элбэг.
ISFP:
Жижигхэн
муужгайтай зүйрлэж болно. Хашир, эмзэг мэдрэмтгий боловч хэнийг ч гомдоохыг
хүсдэггүй. Дулаахан, хайрламаар хүмүүс. Захиргаадалтанд дургүй, харин эрхэлж
хэн нэгнийг ноолоход “нугасгүй”. Оёх шидэх зэрэг нарийн ажиллагаатай зүйлд
авъяастай. Хийж байгаа зүйлдээ сэтгэлээ зориулж чаддаг. Ямар нэг бүтээл
туурвихаар шийдсэн бол оюун санаа нь дэлхийгээс тасардаг. Гэхдээ тэдэнд өөртөө
итгэлтэй, эрч хүчтэй чанар дутагддаг. Байгальд туйлын хайртай, өөртөө хэтэрхий
шүүмжлэлтэй ханддагаасаа болоод гутранги үзэлд автаж мэднэ. Олны өмнө гарч үг
хэлэхээс төвөгшөөнө. Эргэн тойрноосоо сайн сайхныг олж харах дуртай, тэдэнтэй
явбал та өмнө нь дэргэдүүр нь зөндөө өнгөрсөн мөртлөө огт харж байгаагүй
цэцэгсийн мандалаа олж харна. Загвар зохион бүтээгч, гоёл чимэглэл урлагч,
сувилагч, сэтгэл судлаач, нарийн бичиг, тогооч, багш, гоо сайханч болох нь
элбэг.
ISTP:
Бусдын
сэтгэлийг үл ойшоогч, хайхрамжгүй зантай. Чонотой зүйрлэж болно. Боломж л
гарвал юу ч болж байсан түүнийг шүүрэхийг оролддог. Юмыг яаж амар хялбар аргаар
хийж болохыг бодож олдог. Нялуун занд дургүй, шулуун шударга түс тас байдлыг
эрхэмлэдэг. Гэхдээ хайртай хүндээ нялхамсаж эрхэлдэг. Ямаваа зүйлсийн хэрхэн
үүсэж бий болсон, яаж ажилладаг тухай олж мэдэхийг эрмэлздэг. Дүрэм журам ёс
зүй гэдэг үгийг мэддэггүй. Аймшиггүй, эрсдэлд дуртай. Том хямралын үед ч тайван
сууж чадна. Ойрын хугацаанд шаардлагатай байгаа зүйлсийг урьдчилан харж
бэлтгэдэг нь гайхалтай. Өргөн хүрээний сонирхолтой учир тэдэнтэй ярилцахад
нэвтэрхий толь л гэсэн үг. Ихэвчлэн хямралын зохицуулагч, бариач,
химич,инженер, компьютерийн мэргэжилтэн, уралдааны машины жолооч болох нь
элбэг.
No comments:
Post a Comment